өдөр
шөнө
×

Н.Номтойбаяр: Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, башир арга явагдаж байна

Улсын Их Хурлын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу нийслэлийн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй Н.Номтойбаярын баримт бичгийг СЕХ зөрчилтэй гэж үзсэн гэх мэдээлэл тараад байгаа билээ. Уг мэдээлэл Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлбар өгсөн байна. 

Тэрбээр "Сүүлийн хоёр өдөр намайг хөдөө явсан хойгуур Сонгуулийн ерөнхий хороо миний бүрдүүлж өгсөн материалыг үндэслэлгүйгээр татлаа, бие даан нэр дэвшигчээс хаслаа гэх мэт дэл сул яриа түгээж намайг дэмжиж гарын үсгээ зурсан Хан-Уул дүүргийн мянга мянган сонгогчдыг төөрөгдүүлэх, нэр бүхий улстөрчидтэй муудалцуулах башир арга явагдаж байна. Энэ мэдээллийн залгаа болж намайг юу гэж гөрдөх, гүтгэж харлуулахыг мэдэхгүй байна" гэжээ. 

Түүний бичсэнээр Сонгуулийн ерөнхий хороо тун удахгүй хуралдаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ шийдэх бололтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Ж.Нэргүй (66.181.161.19)
    Та нар л болсон хойно яг хандиваар хийж харагдаач хулгайч нар аа.Ард түмнээ бага шиг доромжлоорой, удалгүй дуусгавар болно оо.
    2020 оны 05 сарын 26 | Хариулах
Top