өдөр
шөнө
×

У.Хүрэлсүхэд дэлхийн удирдагчид баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсээр байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд гадаад улсын удирдагчдаас баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлснийг тоймлон хүргэж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Санал хураалтын үр дүн Таны улс төрийн нэр хүндийг бүрэн дүүрэн нотлон харууллаа. Төрийн тэргүүний хувиар Таны цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ОХУ, Монгол Улсын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ хэмээн найдаж байна.

Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган: Монгол Улсад 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Түүх, соёлын уялдаа холбооноос улам бүр хүч аван урагшилдаг хоёр улсын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч Таны Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд улам бүр хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү завшааныг тохиолдуулан Танд болон ах дүүгийн харилцаатай нөхөрсөг Монголын ард түмэнд амжилт бүтээл, ак жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

БНХАУ-ын дарга Си Жиньпин: Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээг хүлээн авсан бөгөөд Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд, чин сэтгэлээсээ хамтран ажилладаг түншүүд билээ. Эдүгээ хоёр улсын харилцааны хөгжлийн хандлага сайн байна. Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш Хятад, Монгол хоёр улсын Засгийн газар болон ард түмэн цар тахалтай мөр зэрэгцэн хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч байна.  

Та Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт урт хугацааны туршид анхаарал хандуулж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан билээ. 

Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг  бөгөөд хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц дэвшил тасралтгүй гаргахыг удирдан чиглүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахад бэлэн байна.

Монгол Улсад хөгжил цэцэглэл, монголын ард түмэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.


БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук: 2021-2027 оны сонгуульт хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Вьетнамын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье.

Миний бие 2016 оны 7 дугаар сард Вьетнам Улсын Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Ази, Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон бөгөөд энэ үеэр танай сайхан орон, монголын ард түмний талаар гүн гүнзгий сэтгэгдэлтэй үлдсэнийг тэмдэглэхэд таатай байна. Эрхэмсэг ноён Таны манлайлал дор Монгол Улс цаашид ч цэцэглэн хөгжиж, монголын ард түмэн улам бүр чинээлэг, аз жаргалтай байх болно гэдэгт миний бие итгэл төгс байна.

Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бэхжиж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад миний бие туйлын баяртай байна. Вьетнам Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд цаашид хоёр улсын төр засаг, ард түмэн хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны нягт хамтын ажиллагаагаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа манай хоёр ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, өндөр хариуцлагатай албан тушаалдаа илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен: Монголын  ард түмэн, Засгийн газар 6 дугаар сарын 9-ний өдөр тус улсад 1990 онд тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалаас хойших 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулсанд АНУ баяр хүргэж байна. Бид Монгол Улс ардчиллын төлөө тууштай байгааг сайшаан тэмдэглэхийн сацуу тус улсын "гуравдагч хөрш", Стратегийн түнш болсноороо бахархдаг. Бид  энэхүү түншлэлийг бэхжүүлэх, ардчиллын нийтлэг үнэт зүйлс, Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгахын төлөө Ерөнхийлөгчөөр сонгогдсон У. Хүрэлсүхтэй хамтран ажиллах болно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев: Сонгуульд итгэлтэйгээр ялсан явдал Таны улс орныхоо хөгжилд оруулсан жинтэй хувь нэмэр болон Монголын ард түмний итгэл найдварын илэрхийлэл юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө Таны санаачлага, төлөвлөгөө  амжилталд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Харилцан хүндэтгэл, тал бүрийн хамтын ажиллагаанд тулгуурласан монгол-казахстаны уламжлалт хэлхээ холбоо бэхжинэ гэдгийг сэтгэл ханамжтайгаар илэрхийлж байна. Манай ард түмний сайн сайхны төлөө түншлэлийн харилцаагаа хоёр болон олон талын хүрээнд хөгжүүлэхэд өөрийн зүгээс хүчин чармайлт гаргахад бэлэн гэдгээ нотлоё.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Энэтхэг Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун мэндчилгээ дэвшүүлж байна.

Энэтхэг, Монгол хоёр улс Буддын шашинд тулгуурласан түүхэн хэлхээ холбоотой билээ. Манай хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэл сүүлийн жилүүдэд олон салбарт тогтвортой хөгжиж ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд байх үеэс та хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан билээ. Таны манлайлал дор манай хоёр улсын түншлэл цаашид ч улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилд тань амжилтын дээдийг хүсэхийн зэрэгцээ Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөж буйг минь хүлээн авна уу.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (192.82.81.55)
    Аль улсаас мэндчилгээ ирж байгаагаар нь хэр улс төрч бэ дэлхийд яаж танигдсан нь харагддаг шүү. Монгол улсын ирээдүйд сайхан өөрчлөлт ирнэ гэж итгэж байгаа. Танд ажлын амжилт хүсье ээ. Баттулга шиг хэтэрхий жижигхэн ахархан бодолтой боловсрол муутай хүний шийдвэрүүд гаргахгүй гэдэгт итгэж бнаа
    2021 оны 06 сарын 20 | Хариулах
  • Болд (122.201.31.153)
    Худлаа шүү
    2021 оны 06 сарын 20 | Хариулах
  • Zochin (66.181.161.64)
    Ymarch l baisan AN ardchilagch nertei amid uhedluudees biy iluu hun ene huniig garaad irhed ard tumend itgel ardchilagch nertei anarhistuudad shoron nudend ni uzegdej baigaan munguur yvagsad yasan ch olon baidiin ene huniig MAN g odoo 3 jil zugeer l ajliig ni hiilge tegeel dungee tavi muu baival AN tau ni hutlultsuuleel gudmandaa gargal dee saun baival tsaashaa 200 jiliin oigoo temdeglene geel yvag battulga elbegdirj erdene AN n troluudaa
    2021 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.21)
    Путины хэлсэн үгэнд рассчитываю л гэж байсан даа бүхлээр нь уншвал жоохон тиймхэн л агуулгатай байна лээ монголруу орчуулагдхаараа л ийм сүржин сонсогдоод байгаа юм уу
    2021 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (192.82.75.214)
    Huuk delhiin hemjeend huleen zubshuurugdsun udirdagch gedgiug edgeer tsahilgaan mendchilgeenuud batalj bn.
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zochin (59.153.114.26)
    xun uwduj uxej bgaag medeeguil mendchilgee ybuulj dee medsen bol xunii ami unteig delxiin udirdagchiid xaramsax bgui de
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (202.9.40.177)
    MAN ingej eliirch bhaa icheech.Hulgaichuud baij boloh huuliig guuli boltol zasaj.Medlegtei huntei metsgelzehees aij.Angili heltei huntei yrihgui.hamgaalagch n huugeed.buh uls dayar koronoo taraachihaad teneg uheruud.Heleh ch ug alga.Ard tumen ur zeel.evchind zuderch bhd hariutslaga tootsoh.oligtoitoi zuv duugarah chadvartai hun ch alga.Uhsen atsni gadaaduud bayr hurgeh.MGLiin tuuhend bhgui olon tbumaar hulhi songuulid garsanaa uein ued sanaj yv
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.89.33)
    Малаар маллуулсан малнууд
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
Top