өдөр
шөнө
×

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ажилтнууд төрийн одонгоор энгэрээ мялаалаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим ажилтан төрийн одонгоор энгэрээ мялаалаа. 

Компанидаа үр бүтээлтэй, ажлын амжилт гарган ажиллаж буй Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга С.Тулгаа, Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Ц.Мөнхтуяа нарыг Төрийн дээд шагнал Алтангадас, Худалдан авалтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Энхмаа, Маркетингийн ахлах мэргэжилтэн Б.Серикжан, Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Я.Содчимэг, Аж ахуйн албаны жолооч, механик Б.Доржжанцан, Салбарын Уулын хэлтсийн Ашиглалтын хэсгийн оператор П.Отгонбат нарыг Төрийн одон Хөдөлмөрийн Хүндэт медалиар шагнуулсныг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2021 оны зургадугаар сарын 11-ний өдөр гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top