өдөр
шөнө
×

Алдагдалтай ажиллаж байсан шатахууны компаниуд дахин их хэмжээний алдагдал хүлээж эхэллээ

Монголын хилээр орж ирсэн шувуу хүртэл буруу дэвээд эхэлдэг гэсэн онигоо бий. Онигоо л болохоос манай төр засгийнхны тогтоож буй стандарт бус дүрэм журмыг хамгийн сайн тодорхойлсон үг л дээ. 2021 оны эхнээс дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өссөн учраас шатахууны үнээ нэмэхээс өөр арагагүй боллоо гэсэн компаниудын хүсэлтэнд тухайн үеийн сайд Д.Сумъяабазар “Хувийнхан даварч байна. Төр өөрөө стратегийн салбараа эзэмшинэ. Лицензийг нь хураана” хэмээн Вэнэсуаль маягийн социалист дарамт хэлж байв. Талхны үйлдвэр үнээ нэмэнгүүт дэлгүүрийн худалдагчыг төрийн албан хаагчаар солиод талхны үнэ буурдаггүй гэдгийг сайдад хэлчих эдийн засагийн боловсролтой зөвлөх олдоогүй. Ингээд 2021 оны 03 сарын Засгийн Газрын хуралдаанаар эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр төр өөрөө шатахууны бизнес эрхлэх тогтоол гарсан боловч хадгалах савгүй төр мэдээж чадаагүй.

Сүүлийн хагас жил шатахуун импорлогч компаниуд литр тутам 300 гаруй төгрөгийн алдагдлыг хүлээж байгаа шалтгаан нь сонгуулийн жил учраас бинзений үнээ өсгөж болохгүй гэсэн Хүүкийн тушаал. Сар болгон олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй компаниудын хохирлыг төр хариуцахын оронд лицензийг чинь хураана хэмээн дарамтлах, тэгж байгаад болно ш дээ гэж булзааруулахаас хэтрэхгүй байгаа аж. Гай газар дороос гэгчээр өчигдөр шатахууны үнэ өсөх нь гэсэн цуу үг гарсанаар олон мянган жолооч нар шатахуун их хэмжээгээр авсанаар шатахууны компаниудыг 10 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд оруулжээ. Энэ алдагдлын нөлөөгөөр цалинг тавих асуудал хүндэрч, энэ жил урамшуулал олгогдохгүй болсонд уг салбарт ажилладаг арван мянга гаруй монолчууд ихээр бухимдаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.19.190)
    Vnee nemeh geed bgaa klonkuudiig erhiig ni tsutslah heregtei arai l olon jil mongolchuudiig segserlee
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.19.190)
    Ochinoon olon jil mongolchuudiig shulj ih hemjeenii ashig olson baij olon doloon vum yarilgvi baival sain bna aldagdald orood bval vil ajillgaagaa zogsoo
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.160.45)
    Хямдрахаар үнээ дагаад буулгаж чаддагүй шатахуун импортлогч компаниуд бизнес үргэлж ашигтай байна гэж юу байхав. Хангалттай ашиг олоод цадаж ханадаггүй шуналтнууд. Зөвшөөрлөө хураалгаад "Роснефть"д зайгаа тавиад өгөө
    2021 оны 06 сарын 13 | Хариулах
  • OTGONBAYAR (139.5.218.190)
    Delhiinzah zeel dear binzenii une 3 dahin buurhad manaid 50tugrug hymdrana. Harin nemehed dagaad nemdeg gaj togtoltsoo bgaa shuu
    2021 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.55.188.106)
    Олон жил монголчуудыг шулсан монополь эрхтэй даварсан нефть импортлогч хэдэн компани энэ алдагдлаа хэтрүүлэн худал үнэлж байгаа нь тодорхой. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гэж лав миний мэдэхийн 5 удаа шав тавьсан.Тэр болгоныг энэ хэдхэн компани тухайн салбарын хэдэн авилгач түшмэдүүдтэй хавсайдан боомилж ирсэн.Энэ хүн дүрстэй араатнуудыг жаахан ч гэсэн хашраах хэрэгтэй.
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
Top