өдөр
шөнө
×

Орхон аймгийн засаг дарга Д.Батлут улсад 8.3 тэрбумын хохирол учруулсан ноцтой баримтыг дэлгэж байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг улсад 8.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ноцтой баримтуудыг дэлгэж байна. Тодруулбал, орон нутгийн өмчийн 139 ширхэг байрыг өөрийн ойр тойрны хүрээлэл, намын нөхөд, Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ар гэрт тараан олгосон нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ. 

Тухайлбал:

1.Д.Батлут нь өөрийн нэр дээр байр авахаас гадна хамаарал бүхий ах дүү, эхнэр, хадам, бэр гэх мэт ойр тойрныхоо олон хүний нэр дээр 138 ширхэг байр авсан,

2. Засаг даргын орлогч С.Батжаргал өөрийн төрсөн ах болох С.Батдорж (Бизнесмэн, Үл хөдлөх гэрчилгээний дугаар Ү-2101021679, Авсан байр 1-21-61 тоот)-ийн нэрээр, 

3.ЗДТГ-ын хэвлэлийн албаны дарга Б.Оюун-Эрдэнэ  (Y-2101022242, авсан байр 1-21-75 тooт өөрийн нэр дээр) 

4. Хэвлэлийн албаны дарга Б.Оюун-Эрдэнийн төрсөн эгч, Б.Эрдэнэсувд (Y-2101022681, авсан байр 1-21-73 тooт), -ын нэрээр дахин нэг байр

5. Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга асан Д.Мөнхболд (Даргаар ажиллаж байхдаа авсан байрны дугаар Y-2101003490, авсан байр 3-3-60 TooT),

6. ЗДТГ-т Нийгмийн бодлогын мэргэжилтэн Х.Мөнхтуул (Y-2101022100, авсан байр 1-21-76 тooт),

7. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, орон нутгийн өмчит газрын дарга Х.Оюун-Эрдэнэ (Y-2101021789, авсан байр 3-3-83 тooт),

8. "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Орхон аймаг дахь дарга Б.Түмэндэмбэрэл (Y-2101021799, авсан байр 1-21-79 тooт),

9. Мэдээлэл холбоо, сүлжээ ТӨК-ийн захирал Г.Эрдэнэбат нь өөрийн ах Г.Эрдэнэбаяр (Y-2101022573, авсан байр 1-21-69 тooт),

10. ЗДТГ, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Б.Ганзориг  (Y-2101022897, авсан байр 1-21-69тоот, Их хаадын цуваа байранд 3 өрөө байр авсан гэх мэтчилэн үргэлжлэх юм.

Энэ хүмүүс улсын төсөвт нэг ч төгрөг оруулаагүй.

Хувьчилж авсан албан тушаалтан, төлөөлөгч намын нөхөд энэ байруудаа бүгдийг 30-60 саяын хооронд заржээ. Эдгээр байруудад өрхийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байруудыг хүртэл хувьчлал нэрээр хамаатан садан, намын нөхдөдөө үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн баримт ч байгаа юм. 

Д.БАТЛУТЫН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН, ОЙРЫН ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГСӨН 139 БАЙР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Түүний  бусдад тараан өгсөн байруудыг Эрдэнэт хот дахь жишиг үнээр бодож үзвэл, хоёр өрөө байр өнөөдрийн ханшаар 60-80 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хамгийн багаар түүний үнэ төлбөргүй авсан байрнуудыг тооцоход 139*60 000 000 = 8 тэрбэм 640 сая төгрөг болж байгаа юм. Түүнчлэн байр авсан бүхий л албан тушаалтан бол намын удирдах албаны нөхдүүд байраа 30-60 сая төгрөгийн хооронд зарсан байна. Тухайлбал, Орхон аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Б.Оюун-Эрдэнэ нь "Бадархундага" эмнэлэгт хамгийн өндөр ханш буюу 60 сая төгрөгөөр заржээ.

Ийнхүү Орхон аймгийн засаг ноёнтон Д.Батлут гэгч төрийн өмчийг төрлийн өмч болгож улсад 8.3 тэрбум төгрөгийн онц ноцтой хохирол учруулсан гэх дээрх хэргийн мөрөөр хуулийн байгууллага шалгалт явуулж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Мөн Д.Батлутыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газраас дахин шалгаж эхэлсэн талаар хэвлэл, сошиал орчинд мэдээлэл тараад байгаа. Тодруулбал, тэрбээр Орхон аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компанид тендер зарлалгүйгээр  300 сая төгрөгийн шууд худалдан авалтын ажлыг өгчээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний үнийн дүнтэй ажлыг нэг компанид давуу эрх олгон өгсөн түүний энэ үйлдлийг хуулийн байгууллага шалгаж байгаа гэхчилэн тойрсон толгой эргэм хууль бус үйлдлүүд “эзэн”-ээр тодроод байгаа Д.Батлутыг УИХ-д нэр дэвшүүлэх нь улс төрийн намд байх ёсзүй мөн үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.101)
    Ene ugaasaa tegnee. Hudargagui hun gj duulsan
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.46.101)
    Шоронгийн хадаас болох нь дээ
    2020 оны 05 сарын 22 | Хариулах
Top