өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээр болжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэхээр болсон талаараа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тодруулбал тэрбээр "Өнөөдөр миний бие Ардчилсан намыг бүлэгтэй болгох, хүчтэй сөрөг хүчнийг бий болгох зорилгоор Ардчилсан намд элсэхээр шийдлээ. Үнэмлэхээ 12 цагт Ардчилсан намын төв байрнаас очиж авна" хэмээн жиргэжээ.

Эргэн сануулахад энэ сарын 20-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах өргөдлөө албан ёсоор өгсөн гэдгээ мэдэгдсэн. Түүнийг намаасаа гарах болсонтой холбогдуулан бусад намаас санал ирж байгаа бөгөөд лхагва гараг буюу өнөөдөр өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана гэдгээ хэлсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд элсэх шийдвэрээ албан ёсоор гаргаснаа ийнхүү зарлалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.142.232)
    Баас
    2020 оны 04 сарын 22 | Хариулах
Top