өдөр
шөнө
×

Ч.Энхбат 4.8 тэрбум төгрөгийн зээлийг “Газ-Импорт” ХХК-д эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олгожээ

Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг АТГ-аас энэ сарын 14-ний өдрөөс яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байна. Түүнийг ийн шалгах болсон шалтгаан нь Ч.Энхбат “Газ-Импорт” гэх компанид Банкны тухай хууль зөрчиж, их хэмжээний зээл удаа дараа олгосон гэнэ. Тус компанитай хамгийн сүүлд л гэхэд гурван жилийн хугацаанд хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зөөвөрлөх тээврийн зардал, тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагааг санхүүжүүлэх зорилготой гэх 228.758.169.93 иенийг жилийн 6.89 хувийн хүүтэй зээлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү зээлийг авахдаа “Газ-Импорт” компани өмнө нь авсан зээлийн зарцуулалтын баримтаа гаргаж өгөөгүй байсан аж.

Тодруулбал, тус компанид Ч.Энхбат нь 2018 оны нэгдүгээр сард 250 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний иен, мөн түүнээс сар гаруйн хугацааны дараа 900 гаруй мянган ам.доллар, 2018 оны есдүгээр сард 197 мянган ам.долларын зээл олгож байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 223 сая гаруй иен буюу 4.8 тэрбум төгрөгийн зээлийг “Газ-Импорт” ХХК-д эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олгосон гэгдэж байгаа юм. 

АТГ-аас Ч.Энхбатыг “Газ-Импорт” ХХК өмнө нь авсан зээлүүдийнхээ зарцуулалтын баримтыг гаргаж өгөөгүй байхад ямар үндэслэл, журмаар дахин дахин зээл олгосон бэ гэдгийг шалгаж байна. Дээрх хэрэгт тэргүүн дэд захирал асан Ч.Энхбатаас гадна Хөгжлийн банкны газар, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа аж. Мөн “Газ-Импорт” ХХК-ийн захиралд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • зочин (123.223.67.25)
    ийм цунх баригчаас эхэлсэн хумуус л авлига,хээл хахуулийг ондорт оргож явдаг юм!
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.32)
    Ene tegnee nogoon nuden
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
    • (66.181.161.32)
      Kkk
      2020 оны 04 сарын 20
  • Зочин (66.181.161.32)
    Шоронгийн хадаас болох нь дээ
    2020 оны 04 сарын 20 | Хариулах
Top