өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоохоор санаархаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан захирамжтай холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа.

Мэдэгдэлд, "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирам нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улстөрийн намын тухай болон Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хуулийг зөрчиж байна.

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн, ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм. Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй ерөнхийлөгч, Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улстөрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Төрийн тэргүүний үүргээ биелүүлж, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний эрх эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна. Аливаа улстөрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улстөрийн бусад намуудад уриалж байна.

Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа энэ эгзэгтэй үед өдөөн хатгасан, ийм хууль бус, зохион байгуулалттай явуулгад автахгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.47.21)
    Хүчин хийгчид юү гээд солиороод байна. Оюунэрдэнэ, Амарбаясгалан , Номтой 3. амралтанд хүчингийн хам хэрэгтнүүд шүү. МАН ын бузар булайнуудын нэг хэсэг
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.21.229)
    maliin vaktsiniii biznes ni 2jil zogsoos erunhiilugch arai uurtai yu,corna vaktsiniig bas gartaa avah geed
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Өробм (66.181.189.211)
    Зөв зөв үтэр түргэн тарх хэрэгтэй
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    Taraah n zuw nam dagasan heden nuhudvvd mongol oroniig min svirvvlj duuslaa taraah n zuw
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.188.109)
    Маш зөв дэмжиж байна.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.120.232)
    Монгол ардын намын мянга ,мянган гишүүдээс уучлалт гуй.
    2021 оны 04 сарын 19 | Хариулах
    • Cvhee(202.126.89.101)
      Yahaaraa uuchlalt gui gj harinch mongol ardiin namiinhan ard tvmneese uuchlalt guih heregtei ard tvmniig amidarliin samarch haysandaa ta nar
      2021 оны 04 сарын 19
    • Зочин(192.82.80.35)
      Тиймээ .. ард түмнээ талцуулан доромжилж бна УУЧЛАЛТ ГУЙ . 10000000 ДАХИН
      2021 оны 04 сарын 19
    • Зочин(192.82.80.35)
      Ард түмнээ үнэхээр доромжилж бөйна . УУЧЛАЛТ ГУЙ .100000000000000000
      2021 оны 04 сарын 19
Top