өдөр
шөнө
×

А.Ганбаатар: Би Сандуйд Доржзодовын төслийг дэмжих талаар ятгасан. Өөрөө хүссэн...

60 тэрбумын гэх хэрэгт сэжиглэгдэн Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйгийн хамт шүүхээс ял сонссон А.Ганбаатарын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлсэн мэдүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шүүгдэгч А.Ганбаатар  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хийгээгүй хэргийг хийсэн болгоод байна. Энэ Доржзодов гэгч 2013 оны 3 дугаар сарын сүүлчээр дугуй засварын төсөл боловсруулж над дээр ирээд төслөө орхиод явсан. Би тухайн төслийг нь хараад манайд хэрэгжих боломжгүй дэмжих боломжгүй талаар хэлээд гаргасан.

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр би ажил руугаа яваад очтол үүдэнд Доржзодов хүлээгээд зогсож байсан. Тантай уулзах асуудал байна гэсэн. Би тодорхой хэмжээний танил болсон байсан. Бизнес хөгжлийн захирал авна гэсэн зар хараад би орж болох уу гэхээр нь би хүний нөөцийн алба руу холбогдох материалаа явуул, тэгээд сонгон шалгаруулалтаар авна гэсэн.

Тэгэхэд манай өрөөнд орж ирээд сиви-гээ танилцуулаад тайлбарласан. Би “шууд надад өгч болохгүй” ярилцлаганд орно гэж хэлсэн. Тэгтэл тэр шалгаруулалтаасаа шалгараад манай захиралтай хамт ороод ирсэн. Надад өөрийгөө танилцуулсан байсан учраас би захирлууддаа санал болгосон. Энэ хүнийг авбал яасан юм бэ гэж хэлсэн. Ингээд захирлын зөвлөлийн хурлаар ороод 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орохоор болсон. Баярлалаа гээд явсан. Он сарыг нь сайн хэлж мэдэхгүй байна. 8 дугаар сарын 23-ны өдөр байх, намайг ажил дээр байхад Доржзодов над руу баярлалаа гээд мессеж бичсэн.

24-ний өдөр ажлын үүдэн дээр зогсож байсан. Та надад зөвшөөрвөл би цалин авахгүйгээр компаний үйл ажиллагаа болоод бүтэцтэй танилцмаар байна гэхээр нь би зөвшөөрсөн. Би компаний бүтэц зэрэг мэдээллүүдийг файл хэлбэрээр өгсөн. Өөрөө цалин авахгүй гэсэн. Харин өөрийнх нь ярьж байгаагаар бол Ганбаатар гэх хүн надад хэлсэн гэсэн зүйл ярьсан байсан. Би ямар ч үүрэг даалгавар өгөөгүй. Миний тэр хүнд өгсөн ганц үүрэг даалгавар нь “Шинэ монгол хаад” группын боловсруулалтын бодлого боловсруулмаар байна гэж л даалгавар өгсөн. Өөрийнх нь ярьж байгаа зүйл бол худлаа. 9 сар хүртэл тийм юм хийсэн гэж ярьж байсан. 

Тухайн өдрөөс хойш 26-н эсвэл 27-нд байна уу Монгол ардын намд явдаг Сандуйгийн туслах гэж ярьдаг байсан гэсэн. Тэр бол худлаа. Зөндөө арга хэмжээ явдаг. Доржзодов гэр оронгүй байсан. Ажил дээр хонодог байсан. Хамгаалагч нар надад танай энэ ажилтан гэр рүүгээ явахаа болилоо гэж хэлдэг байсан. Би өөртэй нь уулзаад ярилцахад би байрныхаа түрээсийг төлөөгүй оруулахгүй байна гэхээр нь 200 хэдэн мянган төгрөг өгөөд явуулсан. Тэгээд чи ер нь нарийн юмнуудаа надад яриарай гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь ажил тарахын алдад 18, 19 цаг болж байхад  хаалга цохиод ороод ирсэн. Тэгээд та намд кареэр хийж яваа. Надад ардчилсан намд хийж явсан стратеги төлөвлөгөө байгаа. Энэ юмнуудыг хийгээд өгий гээд айпад дээрээ үзүүлээд танилцуулсан. Би өөрт нь ойлгохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд ерөнхий хараад мундаг байна гэж хэлтэл Доржзодов “намайг ардчилсан нам хулхидсан. Үүнийгээ юм болгож өшөөгөө авмаар байна” гэж хэлж байсан. Тэгээд би мундаг хүн байна гэж бодоод өнгөрсөн.

Дараа нь надад амралтын өдөр байна уу танилцуулсан. Амарч байсан учраас 10 гэж ирээд танилцуулсан. Би тэгж сэтгэж чадахгүй улс төрч хүн биш учраас сайн ойлгоогүй.

Доржзодов бол яг амьдрал дээрээ маш сайн яриатай хүн. Тэгээд надад сайн танилцуулаад хэрвээ та хоёр үүнийг хийвэл улс төрийн кариер чинь өснө гээд Сандуй даргад танилцуулаад өг гэсэн. Би Сандуйд танилцуулах гэж 2, 3 удаа хичээсэн ч танилцаагүй, тоогоогүй. Тэгээд Доржзодов намайг тайлбарлаад өг гэхээр нь Сандуй даргатай уулзуулахаар болсон. Тэгээд уулзуулсан. Сандуй үзсэн, тухайн үед харсан. Санхүүгийн схем байгаагүй. Эхний удаа ардчилсан намын юмыг авч хаяад бусдыг нь танилцуулсан. Ингэж ярьчихаад Сандуй 2012 онд хэрэглэсэн юмаа 2016 онд хэрэглээд байна гээд дургүйцсэн. Дараа нь бүгдийг нь МАН болгоод нэрийг нь тавьсан байсан. Би үүнийг 2016 оны сонгууль руу оруулна гэж хэлсэн. Сандуй зөвшөөрөлгүй гараад явсан. Тэгээд би бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Дараа нь надад дахиад өөрчлөөд танилцуулсан. Би энэ ажлыг үнэхээр хийвэл нэр хүнд өсөх юм байна гэж бодсон байсан.

Тэгээд би Сандуйд Доржзодовын төслийг дэмжих талаар ятгасан. Өөрөө хүссэн. Нэг ч хүн үүрэг даалгавар өгөөгүй. Өөрийн юмаа хийхийн тулд төслөө өөрчилсөн. Бичлэгүүд байгаа. Би өөрөө сонин хэвлэлээс хол байдаг хүн. Доржзодовыг бичлэг хийнэ гэж бодоогүй. Тэр 90 минутын бичлэгийг прокурор нар хянаасай. Урд нь өөрөө ярьж хүнийг өдөөгөөд төгсгөлд нь өөрөө ярьж дуусгадаг тийм л зальтай хүн. Өөрийнх нь яриа байдаггүй. Тэр яриаг зохиосон хүн нь байхгүй байна.

Үнэндээ тухайн үед бид согтуу байсан. Ахмадуудыг хүлээж авчихаад Сандуй бид хоёр юм яриад байж байгаад би угаалгын өрөө ортол Доржзодов өөдөөс гарч ирээд одоо би төлөвлөгөөгөө өөрчилсөн та Сандуй даргад танилцуулаад өг гээд надаас гуйсан.

Улмаар би ороод Сандуйд танилцуулсан. Гэхдээ тэр үед яг тэрийг ч яриагүй маазраад байж байсан чинь тэр яриаг бичээд авчихсан байсан. Тэгээд дараа нь 29-ний өдөр манай дээр ажиллах гэж ирээгүй энэ схемээ зарах юмуу хэвлээд өг гэхээр өгдөггүй байсан.

Ард нь зогсож байгаад арилгасан гэдэг нь худлаа тэр төслийн файл цаас гээд байх нэг ч зүйл манай компани болон надад байхгүй. Сандуй дарга асууж байна гэж байгаад би асуусан. Өөрөө хэлж байсан. Мэдээлэл технологийн газрын даргаар намайг тавиад өг гэж хэлдэг байсан. Би тэгээд тийм юм байхгүй гэж хэлсэн. Хэрвээ чамд мөнгө хэрэгтэй байгаа бол наад төслөө зарчих гэсэн чинь та нар надгүйгээр чадахгүй гэж хэлж байсан. Бодит байдал ийм.

“З” гээд манай хүний нөөц 9 дүгээр сарын 23-ны өдөр Доржзодовруу залгаад гэрээ хийлгүй яагаад гараад явчихсан юм бэ гээд хэлж байсан. Цагийн бүртгэл нь байгаа цалинг нь өгсөн байхад тэр баримтыг хавтаст хэрэгт үнэлээгүй байсан. Сар хүрэхгүй хугацаанд 170 слайдыг гаргасаныг нь хараарай их хэцүү слайд байгаа. Бид нар хийж амжихгүй. Бид хоёр мэргэжлийн бус хүмүүс, Монголд ийм хүн байхгүй байх.

Өөрийнхөө хийсэн юмыг мөнгөөр зарах гэж байсан эсвэл даргын албан тушаалд очих гэж байсан. Харин бид хүслээр нь болоогүй болохоор шантаачлаад 9 дүгээр сард 6 сая төгрөг өгсөн.

Гадаадын тагнуул шиг хүн. Прокурорууд Доржзодовыг эрүүгийн хэрэгт татаагүй. Учир нь өөрөө очоод хэргээ хүлээсэн гэсэн. 2014, 2015 онд цагдаа нар дээр очоод шалгуулаагүй байгаа. Сонгуулийн үеэр 20 сая төгрөг өгсөн. Хүний хувьд айдастай хүн. Барьсан юм нь төв сонгуулийн штабаас энэ хүн дээр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаагийн газар баривчлагдаж очсон хүн юу гэж хэрэг хүлээх вэ? Улс төр үүнийг дээш нь сэвээд баатар болгоод хаячихлаа. Асар их мөнгөөр хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч байгаа. Тухайн үед ярьсан юм дээр маргахгүй. Биднийг сэнхрүүлсээр байгаад оруулсан. Хамгийн сүүлд энэ схемийг янзын болгоно гээд байсан.

Одоо Ганбаатар зохион байгуулсан гэж ярьдаг. Би ийм юм мэдэхгүй св дээр дүгнэлт хийгээд үзээрэй бид маш ялгаатай хүмүүс. Хамгийн аюултай хүн байгаа. 20 хүрэхгүй хоногийн хугацаанд 160, 170 слайд хийж амжихгүй. Ийм юм руу намайг оруулаад яриад байгаа. Мэргэжлийн талаар эвлүүлсэн байсан. Өнөөдрийг хүртэл би үүнийг гэмт хэрэг гэж бодоогүй. Бид нар үүнийг хэрэгжүүлээгүй. 2014, 2016 онд ялах уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байсан. Бид төр эргүүлэх хэмжээний албан тушаалтан биш нийслэлийн ажилтан том нам руу бараадахгүй, чадахгүй. Бид нар тэр асуудлыг хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Ийм асуудлаар яллах дүгнэлт үйлдсэнд ойлгохгүй байна гэв.

Үргэлжлэл бий... 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top