өдөр
шөнө
×

СХД-ийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар ариутгал халдваргүйтэл хийлээ

“Covid-19” халдварын өвчлөлийн тархалт ихэссэнтэй холбоотойгоор өнөөдөр /2021.04.15/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн 26 хорооны нийтийн эзэмшлийн 697480 мкв талбай, 37 автобусны буудал, 28 худгийн 1160 мкв талбай, 46 хүүхдийн тоглоомын талбайг тусгай зориулалтын 7 автомашинаар нийт 728 удаагийн давтамжтайгаар ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Маргааш хуваарийн дагуу гэр хорооллын 17 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал хайлдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулна. Цаашид халдварын өвчлөл гарч болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэл ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ.

Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг дүүргийн Онцгой комиссоос зөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top