өдөр
шөнө
×

АН-ын бүлгийн зөвлөх П.Энхмөнхийн хүчингийн хэрэгт холбогдож явсан үеийн баримтууд задарлаа

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх П.Энхмөнхийн хүчингийн хэрэгт холбогдож явсан үеийн зарим баримтуудыг  @Batdojr_j гэх хаягтай жиргээч твиттер сүлжээнд дэлгэжээ.

Тус хэрэг 2013 оны 10-р сарын 13-ны өдрийн 18:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Г.Дэлгэрмаа өөрийн компанийн байрандаа “Мон-Эрдэнэ” компанийн захирал П.Энхмөнхтэй ажил хэргийн шугамаар уулзахаас эхэлсэн бөгөөд энэ үедээ тэрээр П.Энхмөнхөд зүй бусаар хүчиндүүлжээ.

Тухайн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн албан хаагчид холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эд мөрийн баримтуудыг шүүх шинжилгээнд хамруулах зэргээр маш олон мөрдлөгийг явуулсны эцэст хэрэг нотлогдсон гэж дүгнэн эрүүгийн хуулийн 126.1 зүйл ангиар яллагдагч П.Энхмөнхөд ял төлөвлөн прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. http://www.grandnews.mn/content/read/74511.htm

Гэтэл хэрэгт хяналт тавин ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор П.Мөнхцэцэг тус хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ.

Улмаар хохирогч Г.Дэлгэрмаагийн зүгээс дээд шатны прокурорт өргөдөл гаргаснаар Улсын ерөнхий прокурорын газраас 2014 оны 12-р сарын 1-ний өдөр тус хэргийг дахин сэргээж шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт үйлджээ.

Гэтэл уг дүгнэлт гарахын өмнөх өдөр нь П.Энхмөнх Монгол улсын хилээр оргон зайлсан тул Цагдаагийн байгууллагын зүгээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж П.Энхмөнхийг АНУ-д амьдарч байгааг олж тогтоосон байна.

Ингээд уг хэрэг явдлаас хойш 2 жилийн дараа тэрээр Монголд эргэж ирээд Сэтгэл мэдрэлийн өвчтэй, хэрэг хүлээх чадваргүй гэх үндэслэлээр 0201301041920  тоот хэргээ хаалгасан байдаг ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Доржбат (202.9.46.100)
    Гэмт хэрэгтэн, сэтгэл мэдрэлийн өвчтэй юм бол АН-д орно биздээ Өөр хаана оруулах гээд байгаам
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
    • Зочин(192.82.90.251)
      Яг үнэн хэллээ кккк
      2021 оны 04 сарын 12
  • иргэн (202.126.89.85)
    хохирогчоосоо л хамаарна даа
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • хаха (202.126.89.85)
    үгүй байлгүй дээ
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • зочинг (203.98.76.21)
    Лаларын бацаан бэ
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.22.79)
    СЭТГЭЛ МЭДРЭЛИИН ӨВЧТЭИ А НАМ
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Ууганбаатар (103.57.94.127)
    Наад муухай улс төржилтөө болиоч АН чинь одоо вакцин юмуу
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
Top