өдөр
шөнө
×

Дуучин С.Сэрчмаа уучлал гуйж, нэвтрүүлгээ зогсоож буйгаа мэдэгджээ

Дуучин С.Сэрчмаа цахим хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлал гуйж, нэвтрүүлгээ зогсоож буйгаа мэдэгдсэн байна.

Тэрээр энэ талаар,  "Ард түмнээсээ Уучлал хүсч байна. Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа нэвтрүүлэгт орсон ахыгаа хүргэх гээд хамт явж байхдаа Бачка ахыг онигоо яриач гээд тэгээд ах ярьсныг тасдаж аваад сэвжээ. Лайв хийе гэдэг миний буруу. Хувь хүнийхээ хувьд инээд муутай хүн утсаа барьж сууж байгаад юуг нь ч мэдэлгүй инээсэндээ бас уучлал хүсч байна.

Цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар том алдаа гарах вэ гэдгийг энэ алдаан дээрээсээ ухамсарлаж ойлгож авлаа.

Та бүхнээсээ маш том уучлал хүсч байна.

Миний утсан дээр "үхээч чи" 2 охин чинь х..........г гэсэн олон хараал доромж, пэйж, группүүд дээр бас битүү ирж байж суухад хэцүү байна. Бид унасан нэгнээ дэвсэлж хаядаг хүмүүс биш биз дээ. Энэ хэцүү цаг үед биенээ дархлаагаар инээгээд дэмжье гэсэн миний лайв бүх юм миний буруугаас боллоо.

Лайв хийе гэж Бачка ахаасаа гуйсандаа уучлал хүсч байна. Би эх хүн, ээж хүн. Юу гэж хүчинг дэмжих вэ хүмүүс минь. Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж, шаналж уйлж сууна. Нийгэмд болж байгаа өвчин зовлон эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чадлаараа тусалж уриалж дуудахсан гэж хүсдэг. Би хүнд тэгж тусаллаа гэж зарлаад байдгүй ч чадлаараа туслахыг хичээж явдаг. Миний найз нөхөд урлагийн салбарынхан бүгд мэднэ. Жиргээнд дуучин МУГЖ Ариунаагийн нэрээр хаяг нээж, худал мэдээлэл “сэвж”, ар түмнийг улам хурцалсан байн,а цагдаагийн газар хэллээ гэж эгч дамжууллаа.

Зохиолч Шүүдэрцэцэг Бачка ахын хошигнож ярьсныг 13 настай охины нас барсан хэрэгтэй санаатай бодлогоор холбож бичиж, биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай.

Та бүхнээсээ хийсэн алдаагаа дахин давтахгүй хичээж амьдаръя гэж хүсээд өөрийн контент болох 25 телевизэд эрхлэн явуулдаг “Nyambaa Sally” нэвтрүүлгээ зогсоож байна. Тус телевиз бас мэдэгдэл хийсэн. Уучлаарай хамтрагч Нямбаа минь, Уучлаарай 25 тв, уучлаарай" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Jargal (112.134.174.253)
    "Лайв хийсэн нь буруу' гэнээ бусдаар бол тийм зүйлийг цагдаад өгч шалгуулах иргэнийхээ үүргийг биелүүлдэггүй юмаа гэхэд хөгжилдөх зорилгоор бусаддаа ярьж инээд муутай нэг нь инээж байгаа нь БУРУУ биш гэсэн санаа байна тийм үү Өөрсдийгөө хүний хувьд ялзарч доройтсоноо хүлээн зөвшөөрч засах талаар ярихгүй байгаа Баачка Сэрчмаа 2 хүүхэд өсгөх эрх байхгүй.
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
Top