өдөр
шөнө
×

Бичлэг | Найзынхаа хүчингийн хэргийг нийтэд дэлгэсэн Б.Батчулуун онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй гэв

Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын ёс зүйгүй яриа олны дургүйцлийг төрүүлж харилцагч байгууллагууд нь тэдэнтэй хамтарч ажиллахгүй болсон тухайгаа илэрхийлсээр байна.

Тухайлбал, Капитрон банк дуучин Ц.Батчулуунтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ цуцалсан тухайгаа мэдэгдсэн бол 25-р суваг телевиз “Манай телевизтэй хамтран ажиллаж, "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж байсан дуучин С.Сэрчмаа өөрийн фэйсбүүкээр цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж, үзэгчид та бүхнээсээ уучлал хүсье” хэмээгээд цаашид тус телевиз "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг мэдэгдчихлээ.

Харин болсон явдлын талаар Ц.Батчулуун дараах байр суурийг цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр энэ талаар, “Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа.... Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд... Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь.... даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа.

Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье. +18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх .... гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо.Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ инээд муутай л даа Сэрчмаа . Байнга л инээж явдгын. Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ. Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг” гэх үгийг бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.126.89.212)
    Uuruu hiisenee yariagui. Ter naiz ni geech ni hen be? Heniig huchindsen be?
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Erhuu (103.212.118.149)
    Batchuluun alnii us mini naadah chini gemt hereg hol ochij hutsaarai Eejiig chini ingeed hun yarival chi uneehuu ekhneriig chini yarival yahuu gulguu
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.178.47)
    odoo teguul ter huchin hiisen naiziigaa hen gedgiig hel ha ha ha bas ter missiig ha ha ha
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • үнэн (66.181.180.153)
    Өдий насалж шүдгүй өвгөн болох замруугаа явж байж яасан хачин болцон хулгайч вэ энэ . Нэг их гоё дуу олоод дуулчиж чадаагүй өдий хүрчээд ухаан суугаагүй юм чинь тэгээд төрмөл тэнэг чигээрээ мөажийж дээ энэ савсаг
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Gantulga (202.9.46.205)
    Энэ нийгэм ийм тэнэг нэгийгээ дагаж дууриадаг. Худлаа жүжиглэдэг болцоншдээ. Тэгэхээр өөрийг чинь хаяж байгаа бүх балай гаруудыг өөрсдийг нь хая.
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • irgen (202.21.124.22)
    Zass surtei pisdaanuud.Terbumaar idsen.100 kampanitai gadaadad mgl iin mungiig haus bolgoson hulgaichaa.So huuhnii bugs ileed tolgoi deeree zaidluulchihaad am angaij chadajgui chatsga tsarailj baij.onigoonii tulee uon sur tsaraildag uom.25.Star.TV9 bugd Su g magtan duuldag .ard tumen sonsoh durgui l bolj bga.
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
Top