өдөр
шөнө
×

Д.Ганбат: Ардчилсан нам засагладаг гурван аймагт короновирус гарсангүй. Арай л хариуцлагатай ажиллаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг сонсож байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг хэллээ. Тэрбээр, “Өнөөдөр байдал маш хүнд байна. Короновирус гэдэг юм орж ирээд бараг хоёр жил болчихлоо. Короновирусын өмнө байсан дэлхий ертөнц короновирусын дараа дахиад тэр байдалдаа хэзээ ч очихгүй гэсэн судалгаа байгаа. Үүнийг бүгд ойлгож байгаа байх. Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хадгалъя гэсэн 10 их наядын төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна. Гэхдээ энэ гаргаж байгаа мөнгө хийж байгаа ажлыг чинь харьцуулаад харах юм бол их муу байна. Өнөөдрийн танилцуулгад ядаж Ерөнхий сайд нь ч алга байна.

Өчигдөрхөн Засгийн газраас 14 хоногийн хөл хорио тогтоож, хүн бүрт 300 мянган төгрөг олгох арга хэмжээ авсан байна. Хэдийгээр оройтсон ч гэсэн энэ бол зөв зүйтэй арга хэмжээ. Энэ арга хэмжээгээ аль эрт авах ёстой байсан юм. Энэ бүхнийг хийлгүй явсаар байгаад энэ короновирус улс орны хэмжээнд арван мянга даваад явчихлаа. Харин Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гэсэн гуравхан аймаг л халдваргүй байна гэж байна. Энэ бүхэн бол Ардчилсан нам засагладаг аймгууд л даа. Арай л хариуцлагатай ажиллаж байгаа байхгүй юу. Бусад газар бол арай дэндүү байна” гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Ene Gandat koronoogoor yls turjij helsen ug ni muu er duudaj DU aimagt 9 fohioldol burtgegdev muu erin amitan (139.5.219.225)
    Zochin
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Бид (66.181.161.97)
    Энэ нэг эргүү царайлсан юм чинь өвчин хүртэл улс төржүүлэх юм аа.
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • зочин (103.57.95.210)
    ганбат гэж ёстой дурак нөхрөөр бүлгээ удирдуулах юм . ийм тэнэг хүмүүсийг Их д сонгоод явуулдаг тойргийн ард түмэн ямар вэ
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • битон (66.181.183.21)
    Энэний битонон толгойд ус л байдаг байхаа.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.26.115)
    Өчүүхэн бодолтой их хурлын гишүүн Д.ГАНБАТ гуай. Юу ч гэж хэлэхэв дээ. ККК
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
    • (192.82.73.121)
      дундговьд гарчихсаан
      2021 оны 04 сарын 10
    • (192.82.75.168)
      Энэ Ганбат гэж юу ярьж байгаагаа мэддэг хүн үү. АН-ынхан л сайн ажиллаад байна. Бусад нь ажиллахгүй байна гэх шиг боллоо. Өөрөө ер нь юу хийдэг хүн бэ.
      2021 оны 04 сарын 10
  • кочин (202.179.26.115)
    Коронавирусийг битгий улс төржүүлээд байл даа Д.Ганбат гишүүнээ. Өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Болд (150.129.140.80)
    Кккк.Юу ч гэхэд дээ.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Zochin (64.119.16.210)
    hoorhon ym setgedeg hoorhon hunuus shuu.he he
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • з (202.126.88.191)
    битгий худлаа ярь өмнөговь аймагт аль хэдийн гарсан даа нуугаад л байгаа болохоос
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
Top