өдөр
шөнө
×

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын 4 их наяд төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай бичиг Ерөнхий сайдад хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.08/ оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийг нөхөн олговор болгож, өрх бүрд сар бүр 1 сая төгрөг олгох тухай албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд явууллаа.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу" гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (27)

  • Ламбугай (202.55.188.43)
    Энэ хулгайч сүүлдээ хамаагүй бурдаг боллоо. Арай зөнөж байгаа юм биш биз Тэгвэл ч хэцүү юм болох нь дээ.
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.126.90.76)
    Oruulj ireh nuhtsel burdlee ch geh shig 1sard l oruulaad irsen geed bgaagui bil uu zarim humuus buten unshij utgiig ni olchihood alaagui baavgainhaa arsiig huvaa hahaha
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Ггггггггг (66.181.161.78)
    Тэр 4 их наад нь хаана байнаа аваад ирсэн юм бол өгчихөлдөө худлаа мөрөөдөл яриад л тархи угаагаад буруу царайлсан
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
    • Enhee(202.21.109.113)
      Chi 300 absan udahgui abna ta uuruu l huurtagdsan hunee uuruusuu hai
      2021 оны 04 сарын 10
  • Болд (66.181.183.227)
    Боловсролгүй бөх дахин сонгогдох боломж байхгүй гээд байхад дөргүй бух шиг л дайраад яагаад энэ хүнд үнэн гэж байхгүй дандаа шантааж ,луйврараар амжилтад хүрнэ гэж зүтгэдэг байна
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
    • Enhee(202.21.109.113)
      30 jild bsan Erunhiilugchiduus iluu alsiin haraatai ard tumendee eeltei hulgaich nart huulitai deeremchdees hurungu abch chadsan Jinhene Mongol er hun dee
      2021 оны 04 сарын 10
  • Зочин (66.181.178.55)
    Солиорцон юм уу хаашаа юм бэ? 4 жил худлаа ярилаа даа.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.179.21.214)
    Ард түмэн хэн хэн бэ гэдгийг мэддэг болсон доо. Сайн, сайн гээд 1000 магтсан ч, муу, муу гээд 1000 муулсан ч өөрийн гэсэн толгойгоор асуудалд хандана байхаа. Гэхдээ бид бусдын алдааг шүүмжлэхээс илүүтэй өөрийгөө сайн харахад буруудахгйү байх. Энэ Face ухаж хүний үгээр үг хийж comment бичиж байгаа хүмүүс бол нэг захиалгатай нөхдүүд эсвэл ажилгүй арьчаагүй, өөрийнхөө болж бүтэхгүй байгааг бусдаас хайж байдаг хүмүүс. Ажилтай, амьдралын төлөө зүтгэдэг бүтээлч хүмүүс хов хөөцөлдөх завгүй. Тэгээд ч тэд аливаад дүгнэлт хийх чадавртай хүмүүс байдаг
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Cshakakabsbsu (221.163.108.47)
    Battulga sdag harhaar uuur hureed bdg boljee.
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
    • Enhee(202.21.109.113)
      Emchid uzuul
      2021 оны 04 сарын 09
  • Зочин (66.181.161.51)
    Баттулга одоо болимаар юм Өөрөө эхлээд галгуулчих
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.100)
    Ерөнхийлөгчтөө ажлын амжилт хүсье маш зөв ард иргэдийн амьдрал цар тахлаас болж доройтож байгаа үед энэ мөнгөн тусламж цаг үе олсон шийдвэр байна
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (192.82.70.32)
    МУ-н Eрөнхийлөгч хуулиараа ард түмний эв нэгдлийг сахин хамгаалагч гэж мөхөс би ойлгодог.Сүүлийн 2 нөхрийг хараад байхад эвгүй,наачихсан юмаа.Энэ хүнд хийх ажил их л баймаар.Үргэлжид ЗАСГИЙН Газрын хийсэн ажлыг буруутгаж явах боллоо.Одоо ч сонгууль дөхлөө шүү сонгогчидоо...
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.20)
    нэг ч төг орж ирээгүй бхад тараах гээд бх юм тэр их мөнгө зүгээр тарааж бхийн оронд нэг үйлдвэр ч гэсэн барих хэрэгтэй
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
    • (202.9.40.217)
      Deeguuree uchnuun terbumaar idee bgaa mungiig ard tumendee ugii jaahan ch gesen dem bolii gej bodoo bailgui iim zuilig ard tumen zuv oilgoj uhamsartai baimaar yum dalimduulj belenchleh setgelgeetei baij bolomgui ene bol mini bodol
      2021 оны 04 сарын 09
  • Ганаа (202.9.40.27)
    Боломж байгаа болоод Ек санал гаргаж байна!
    2021 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.69.59)
    Сайн нэрийг олох гэж дураараа ярих юм Ард түмний эрүүл мэнд мөнгө өгсөнөөр илаарших гүй одоо та үнэхээр ард иргэдээ бодож байгаа бол өөрөө өгчих Үүнээс илүү боломж байхыг та алдагдуулсан улс баян байх байсан сонгуулийн шоу хэрэггүй амлалтаа биелүүл
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Санчир (103.57.94.242)
    ОРЖ ИРНЭЭ ЕРӨНХИЙДӨГЧИЙН САНАЛЫН ЯАГААД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ ЗААВАЛ ӨНГИЙГ НЬ ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙХ ЮМ ОДОО 8 САР ХҮРТЭЛ САР БҮР САЯ ТӨГРӨГ ӨГӨХ ХАРЭГТЭЙ ДЭЭ
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ааа (64.119.19.236)
    Новшийн оффшорчин шаар сайхан шаах юмаа
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.65)
    Тэр мөнгө үнэхээр байгаа юм уу засгийн газар нуучихаад байна уу орж ирэх мөнгө юм уу
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
    • Ламбугай(202.55.188.43)
      Жавхлан гэдэг нөхөр Баттулгын үйлээ үзэж үхэр цамаа харайж олж ирсэн мөнгийг нь гэртээ аваачаад нуучихсан гэнээ.ХаХа
      2021 оны 04 сарын 08
    • Сарантуяа(66.181.161.119)
      Bga bol taraachih ard tvmen chine hvnd ves awragdaj bna gj bdoj bna
      2021 оны 04 сарын 08
    • (202.126.89.146)
      ugaasaa orj irlee geed l alga bolsn mongo shvv dee deegvvree idhees uridaad ard tvmendee taraasa n zow
      2021 оны 04 сарын 08
    • (202.126.89.146)
      ugaas
      2021 оны 04 сарын 08
    • (202.126.89.146)
      ugaasa
      2021 оны 04 сарын 08
    • (192.82.83.239)
      Ёрөнхиылөгч болоод удаагүй оффошорын хэдэн тэр бум орж ирлээ гэхээр ёстой буянтай амьтан юм гэж баярласан чинь худлаа байсан.түүнээс хойш дандаа л худлаа ярьж байгаа.одоо итгэхээ ч больсон
      2021 оны 04 сарын 08
    • Зочин(66.181.190.160)
      Засгийн газар оффшорын мөнгийг авч нуучихаад Хүүк шоундаа ашиглаж байх шиг
      2021 оны 04 сарын 08
Top