өдөр
шөнө
×

С.Амарсайхан: Төрийг худалдаад авчихсан, цар тахал, тусгаарлах байраар бизнес хийдэг нөхдүүд намайг зайлуулах гэж байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-ийн "Улаан бүс" рүү сахиураар нэвтэрсэн ч маргааш нь "Орчин нь таалагдахгүй байна" гэдэг шалтгаанаар гэртээ гарсан болох  нь батлагдсан. Харин иргэд олон нийтийн зүгээс уг асуудалд дургүйцлээ илэрхийлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийг гэр бүлээрээ зөрчсөн С.Амарсайхан ёс зүйн хариуцлага хүлээж Шадар сайдын суудлаасаа сайн дураараа огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр  Шадар сайд С.Амарсайхан уг асуудлаар байр сууриа илэрхийлж ямар ч хууль зөрчөөгүй гэдгээ хэлж, цар тахлаар бизнес хийж байгаа бүлэг этгээдүүд өөрийг нь зайлуулахаар санаархаж байна хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар, “Би өөрийгөө цар тахалтай тэмцэж байгаа гэж бодож байна. Гэтэл зарим нэг нь надтай тэмцээд байх шиг байна. Би Монгол Улсын Шадар сайдын хувьд хариуцлагатай хэлэхэд би болон манай гэр бүлийн хүн хууль дүрэм зөрчөөгүй, давуу эрх эдлээгүй. Харин ч иргэддээ дутуу эрх эдлүүлэхгүй байх тал дээр шаардлага тавьж ажиллаж байгаа.Шадар сайдын ажил бол зөвхөн короновирустай тэмцэх ажил  биш, эрхлэх асуудлын хүрээнд олон салбар байдаг. Засгийн газар хоорондын комисс, гадаад дотооод харилцаа гээд өчнөөн олон ажил байдаг учраас хэрэг зарга хийсэн  бүхний араас яваад байх боломжгүй, тайлбар өгөөд явах цаг зав үнэндээ алга байна.

Харин би хариуцлага тооцох тал дээр үзэл бодол, үнэт зүйлтэйгээ зууралдана. Улсыг төртэй нь, улстөрчидтэй нь худалдаад авчихдаг банк санхүү бизнесийн бүлэглэл, цар тахлаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээдүүд, цар тахлын цаана тусгаарлах байраар бизнес хийдэг нөхдүүд гээд салбар, салбарт бугшсан нөхдүүд намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа. Бусад иргэдийн адил би албан тушаалтан мөн ч бай, биш ч байлаа манай гэр бүл адилхан эрхээ эдлээд л явж байгаа. Хууль зөрчөөгүй. Гэвч зохион байгуулалттай дүрэм журам зөрчсөн болгож байгаа. Сүүлдээ компьютерын хард диск хулгайлсан болгож байгаа, нэгдүгээр эмнэлэгт шинжилгээ өгөөгүй эхнэрийг маань өгсөн болгож зориуд систем дээр шивж оруулж байгаа гэх мэтийн нарийн зурсан. Төрийг худалдаад авчихсан төрөөр бизнес хийдэг нөхдүүд эрчимтэй ажиллаж байгаа. Түүнээс би няцаж, ухрахгүй, хэлэх зүйлээ хэлнэ, тавьдаг шаардлагаа тавина, хийдэг ажлаа хийнэ. Өвчтэй, зовлонтой ахмадуудынхаа санааг зовоогоод яах вэ гээд чимээгүй, хүлээцтэй хандаад явахаар номхон морийг ноолоход амар гэдэг шиг зөөлчлөх гээд өөрсдийн хууль бус үйлдлийг дарж нуухын тулд С.Амарсайханыг харлуулж байна” гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (101)

  • Зочин (103.26.193.31)
    Х.Баттулгаа чи хугацаагаа дуусахаар зугээр л яваад ог. Юуч хийж чадахгуй бж, юм хийсэн бол яахав, ойлгосон уу!!! Тунтгэрээ!!!
    2021 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.126.88.203)
    Хүрэлсүхийг ч энэ банк санхүүгийн луйварчид хужаагийн эрлийзүүд хийгээд байх шиг байна. Ичинхорлоо бол эцэг эхийн сайн хүмүүжилтэй охин. Халдвар тарааж шинжилгээ худалдчихаа юу? Сү Батболд шигмэх орны баялгыг хулгайлчихаа юу? Ли ши овогт Эрдэнэбилэг шиг Эрдэнэтийн 49 хувийг шаачихаа юу? Эх оронтой нутаг устай эгэл жирийнмөөрийнхээ авьчас өилгнэр амьдарч яваа охид хөвүүдээ босч иэмцэж багалзуурдана шүү хөх цус холимогуудаа хирээ мэдээрэй. Энэ хүүиохин хоёр ардаа эзэнтэы өмөөрөх ард түмэнтэй шндгиыг мэдэж аваарай
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.55.188.85)
    Manaihan odoo ene havrin sindrom haniadni hiirheleesee garah heregtei Амарсайхан,Сумъяабазар 2 маш сайн ажиллаж байгаа ялихгүй зүйлээр хүний хийсэн бүхнийг харлуулж болохгүй шүү .Тэгж их тэмцэж босмоор байгаа бол ЗОРИГ агсны хэргийн захиалагч Э.Батүүлийг хэрэгээ хүлээтэл нь тэмцээч дэ Амгаланбаатар нь маш тодорхой хэлсэн л байна ш дэ
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.21.249)
    Төр засгын ажлыг ялихгүй юмаар сенсацлаж хүн бүхнииг л огцор гэж сошиалаар сэвж байдаг хүмүүс байна Тэд бол МАНАН ын үед дураараа дургиж авилгал авдаг луйвар хиидэг албан тушаалаасаа хусагдчихаад түүндээ хорсож юм бүхнииг төр засгын буруу болгох гэж сошиалаар ард түмнииг турхирч байдаг хэсэг бүлэг хүмүүс байсаар байна Гэхдээ ард түмэн хэн нь хииж чадаж байна хэн нь газрын баялаг улсын төсөв 2ыг 30 жил идэж луйвардаж ард түмэнд юу ч өгдөггүй байсныг ялгаж салгадаг ухаантай болсон
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шударга ес нэхэгч (122.201.24.11)
    Энэ Амарсайхан ямар жижигхэн сэтгэдэг толгой вэ? Таныг цар тахалтай тэмцэж байхад эхнэр чинь яагаад дураараа дургиж ковидтой газраар орж,гарч вирус тараагаад явсныг бугд эсэргууцсэн.Уунд ядаж уучлал гуйчихын оронд манай гэр бул буруугуй гэж хар толгойгоо омоорч бгаа нь эрх хуухэд шиг,эхлээд хариуцлагаа хулээнэ ажлаа огчих л юм шиг том дуугараад бсан яасан, одоо суудлаасаа тас зуурчаад буруугуй гээд бгаа нь естой эгдууцмээр.Ядаж эр хуний шийр зааж уучлаарай дэглэм зорчсон гэр булийнхээ омноос уучлал гуйя гэчих наад захын соел алга уу? Та нар баян байж болно,даруу байх хэрэгтэй,хууль сахих уурэгтэй.Гадаад улс оронд их л яваа биз ,мэдээ сэлт ч уншаа биз танай гэр бул шиг уйлдэл гаргасан бол уучлал гуйхаас гадна ажлаа огдог шуу дээ.Гэтэл Амарсайхан бур загнах маягтай.Улс тор хийж бна ч гэх шиг хэний ч нэр усыг хэлэхгуй хариуцлага хулээх болохоор ингэдгээ боль.Наад сандалдаа хайртай бол энгийн юм хийж сур, уучлалт гуйж сур.Манайд тэртэй тэргуй дарга бол даргаараа улддэг жамтай.Тэгээд суудалдаа тухалж ав Амарсайхан даргаа.Шударга ес нэхсэн иргэдээ буу омогд.
    2021 оны 04 сарын 11 | Хариулах
    • Иргэн(66.181.182.161)
      Өвчтэй эцэг эхээ эмнэлэгт хэвтүүлчихээд хэнтэй ч уулзалгүй гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан байна. Харин ч хариуцлагатай ухамсартай эмэгтэй байна. Хүний ёсоор явж, хүн байсных нь төлөө ноцоо!
      2021 оны 04 сарын 11
  • Зочин (64.119.23.109)
    Яваад л,яриад л байх юм,хэзээ ажилдаа орох вэ,где вакцин
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Лхагва . (64.119.21.5)
    Эхлээд улаан бүсэд эхнэрээ яаж оруулсан намтараасаа эхлэх хэрэгтэй ш дээ. Дараа нь төр энэ тэр гэсэн нь дээр биз дээ.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
    • Зочин(66.181.161.32)
      Чамд ямар хамаа байна вэ .
      2021 оны 04 сарын 10
  • 34 (192.82.88.45)
    Нэр усыг нь зарлаад өгөөч ээ Цар тахлаар бизнес хийж байгаа нөхдүүдийг за даа барагч чадахгүй байхаа даа
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • ЭРКА (64.119.26.47)
    МАШ САЙН АЖИЛЛАЖ БИДНИЙ ИТГЭЛ ДААЖ ЯВАА БАЯРЛАЛАА ХАРИН ХИЙСЭН АЖИЛЫГ ЧИНЬ ХАРЛУУЛЖ намчирхаж бгаа хоржингуудад бүү бууж өг ЧАМД ИРГЭД ИТГЭСЭН
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • чимгээ (66.181.161.14)
    Маш сайн ажиллаж байгаа шүү,,,бид дэмжиж байгаа шүү,,,битгий шантраарай дүү минь ,,
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Та ажлаа сайн хийж байгаа цаашдаа ч сайн хийнээ гэж итгэж байна дархлаагаа сайн дэмжээд эрүүл байж их ажлын ард гарч зөв шударга байгаарай амжилт хүсэе
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • зочин (49.0.142.33)
    Ажлаа хийлгүй яахын энэ их өндөр ачаалалтай ажлыг дурын хүн хийчихэж чаддаггүй юм Амарсайхан чадна дэмжиж байна.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Эрдэнэцэцэг (66.181.183.109)
    Таныг сайн ажиллаж байгаа, ажиллаж чадах хүн гэдэгт Монголын ард түмний арай юм ойлгодог, ойлгохыг хүсдэг, сайхан ирээдүйд тэмүүлж байгаа нь ойлгож байгаа. Энд бичсэн хүмүүсийн жишээгээр ч та харж байгаа. Цөмөөрөө хамтдаа урагшлах хэрэгтэй байна, сайдаа. Үнэхээр бугшсан зүйлд хугацаа хэрэгтэй байгаа. Та бүхэн маань болохгүй зүйлийг бодитоор, нэртэй төртэй нь мэдээлээд тооцоо хийж чаддаг тийм нийгмийг бидэнд өгөхийн төлөө яваасай. Түүнээс биш хүн бүрд адилхан таалагдах боломжгүйг ойлгож байгаа. Хүмүүсийн бухимдаад байгаа нь үнэхээр ЗӨВ, ганцхан илэрхийлж байгаа нь л өөр өөр байна. Энд маш бүдүүлгээр бухимдлаа илэрхийлсэн хүмүүсийн өмнөөс уучлалт гуйж, таньд эрүүл энх, шударга ажиллахыг хүсье.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Эмч (202.131.239.18)
    Амарсайхан зөв ярьлаа
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.66)
    Цар тахлаар, тусгаарлах байраар бизнес хийдэг нь яг үнэн. Амжилт хүсье.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.121.165)
    Олон дайсантай болно гэдэг Сайн ажиллаж байгаа гэсэн үг. дэмжиж байгаа. Жижиг хүмүүс хүн ярьдаг. Агуу хүмүүс сэдэв ярьдаг. Энгийн хүн амьдрал ярьдаг. Энгийн агуу бай. Амжилт хүсье.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.28)
    Өөрийн чинь бодол бодлого маш зөв сайн явж байгаа Амарсайхан даргаа харин жингийн цуваа явж л байна ... гэдэг шиг хэдэн сэтгэл итгэлийн цочролтой хүмүүс л байгаа цаашид ч байна шүү дээ тоох хариу өгөх хэрэггүй
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Уншигч (192.82.73.75)
    Ажиллаж байгаа хүнээ солих нь ажлын үр дүнд маш муугаар нөлөөлнө
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Тунгалаг (202.126.89.204)
    Донгосож дуусахгүй мал юмаа.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.16.30)
    Хуц өөрөө зайл амарсайхан аа!
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Цэвэглхасүрэнгийн Майдэлгэр (202.126.89.26)
    Ажлаасаа ухарч няцаж болохгүй шүү. Итгэж дэмжиж байна. Цөөхөн хүний л дарамт шахалт явж байгаа гэж бодож байна
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Дэмжинэээээ (192.82.87.67)
    Битгий бууж өгөөрэй. Солиотой новшнуудын булхайг нь ил гаргаад олны өмнө зоригтой зарлачих. Дуугүй байхаар давраад байна шүү дээ!! Ард түмэн дунд шударга нь илүү байдаг учраас дэмжинэ. Зүгээр л ил зарла!! Зоригтой бай! Хамтдаа тэмцье!! Сайн ажиллаж бгаа, шударга, зарчимч, тууштай сайн ажиллаж бгаа мундаг даргатай юмсан. Ийм сайн хүнээ дардаг тамын тогооны үлгэрийнхэн хэзээ устах юм болоо? Устгах юмсан. Тэгвэл улс маань нэг түвшин амгалан байх байх даа
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.90.85)
    Амарсайхан маш сайн ажиллаж байгаа, дэмжиж байгаа шүү
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.20.71)
    Үнэнгээ л хэлсэн бна. Хийх юмаа хийж бгаа энэ хүмүүс ийм болгоогүй. Анхнаасаа ковид сургаар шоу хийж сураад хүмүүсийн ахуй амьдралыг бүтэн жил гаруй дарлаж идэж уусан хүмүүс л нэлээн но.той.
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Амарсайханыг сайн ажиллаж бгаа гэж харж бгаа шүү. Иймэрхүү чадвартай зарчимч хийх гэсэн юмаа зоригтой хийчдэг дарга ер нь ховордоо энэ үед (202.9.46.126)
    Ард
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • Яваа. Яв гэртээ харь (59.153.115.235)
    Эхлээд авгайгаа хүмүүжүүлчих. Тэгээд эргээд ир. Чи тахалтай тэмцэж огт чадахгүй байгаа. НОК АОК ДОК зангидаж чадахгүй, эхнэрээ өмөөрөөд худлаа яриад байж яаж тэмцдэг юм. Битгий гоншигноод бай
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
  • иргэн (64.119.17.22)
    нөгөө албан тушаалтай зууралдахгүй гэсэн яалаа. үхэн хатан тэмцэж байна. төрийг худалдаж авсан хүн чинь өөрөө шүү дээ оюуны ундраагийн тавиул гэдэгийг бүгд мэднэ. шадар сайдын ажилаа ч хийхгүй байгаа. албаны машинаараа хийд хэсч хорхогдож яваа хүндээ ямар арга хэмжээ авав. тэр чинь шуурхай штабын даргаар тавиад хэдхэн хоноод аргагүйн эрхэнд өөрчилөгдсөн чиний хүн шүүдээ.чи зайсан толгойг нурааж, туулын бургасыг хядахад голлох үүрэгтэй оролцсон хүн шүү дээ
    2021 оны 04 сарын 10 | Хариулах
Top