өдөр
шөнө
×

Улсын начин Э.Энхбатын эрүүл мэндэд хохирол учруулсан Н.Түвшинбаяр 40 сая төгрөгөөр торгуулах бололтой

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна.  

Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү дээрх хэргийн талаар хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрбээр "Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:29 цагт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Залуу монгол" корпорацын байранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газар очиж ажилласан.

Хохирогч Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан. Тэрбээр биеийн байдлын улмаас эмчлүүлэх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хангаж өгсөн. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулахгүйгээр өнгөрсөн шөнө баривчлан, хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.1 гэдэг зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийднэ" хэмээн мэдээлэв.

Эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар Н.Түвшинбаяр гэм буруутай нь тогтоогдох аваас 40 сая төгрөгөөр торгуулах эсвэл 2-8 жилийн хорих ял сонсох юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (202.21.113.110)
    заавал хариуцлаг тооцох ёстой энэ хүн удаа дараа ийм хэрэгт орж гараад сурсан хүн юм биш үү цуг байсан тэр хурга дарга нарт ч бас зохих шийтгэлийг өг ёстой байх аа (40 саяаар бол олон хүн балбуулах байх даа )
    2021 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (117.111.12.97)
    Ene hun dahij barildana gej bhguigeer gemtel avsan bgaa. Munguu bagtaaj yadsan tuluvshil suugaagui ,ner hundee urguj bie avch yavj chadahgui tenegt zohih yal shiitgeliig ni onogduulj, nuguu huniih ni emchilgeenii zardal, setgel sanaani hohiroliig ni baragduulah ni zuv. Er ni hudulmuriin chadvaraa aldaj bgaa l yum bna daa.
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.46.89)
    Zardaliig ni garguulj setgel sanaanii hohirol bugdiig ni garguulj uuriig ni suulgaj humuujuuleh heregtei zuv hun bolgoh heregtei bagadaa 2 jil ymar bdaggiig amsuul
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.144)
    Сард 8 сая жилд 96 сая мөнгө нь багтаж ядаад хүн зодож байгаа биз хүн бай төлөвш
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • ман-ын мангар гишүүн (103.29.144.250)
    хоёр эр хоорондоо зодоон хийгээ л биз ямар сүртэй юм харилцан зодоон хийсэн юм биш үү энэ архи хүүхэн хоёр эр хүнийг алах юм даа
    2021 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (64.119.24.138)
    ХЭЗЭЭЧ ЭРГЭЖ ХЭВЭНДЭЭ ОРОХГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ МӨНГӨӨР ҮНЭЛЭШГҮЙ, БҮХИЙ Л ЭМЧИЛГЭЭГ ХИЙЛГЭЖ , СЭТГЭЛ САНААНЫ Ч ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (202.126.90.160)
    Zaaval negiigee shorond suulgaval shan bnuu.Garaad yvsan huniig araas n duudaj oruulsan Bulgani nam dagasan teneguuded ih uchir bn.Arhind n uo ch hiigee bilee.Er n arhi uildverlegchid setgetsed nuluuleh l uom hgd bn.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Иргэн (59.153.115.69)
    Есөн хүн нухах гавьяатай хүн шүү..
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
    • Иргэн(203.91.115.53)
      Хог шаар зарим албин чөтгөрүүдээс 9 байтугайг нухах гавьяатай аваргадаа
      2021 оны 04 сарын 05
    • Баттулга(66.181.161.95)
      yu genee gulug chin
      2021 оны 04 сарын 05
  • Зочин (66.181.161.15)
    Yasan 40 sayd dasgaj bnauu niigemd 40 saya geed uzwel yahnaw gej tunshij uzej baih shiv naad hun chine ergej hewendee orohuu uheeguini ih yum ene hun olon udaagiin dawtan heregtei bizde ahiad 1 hun zoduulj uhuulj baij 2oos deesh jiliign uguhnuu
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (14.138.209.120)
    Яг ийм шударга бус байдалтай ард түмэн хэзээ ч эвлрэхгүй учраас босно тэмцэнэ гээд байгаа ш дээ.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Аюултай нийгэм бэ мөнгө байхад хүн зодоол байхад болхоор юм уу (150.129.143.85)
    Зочин
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.181.97)
    Мөнгөтэй хүн зодоод байж болно гэсэн үг үү. Сонин л хууль байна.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.143.50)
    Алтан сайхан амь эрүүл мэндийг ямарч мөнгөөр нөхөшгүй билээ торгуулаа ч төл сууж өөрийгөө олох хэрэгтэй жоохон ухаан сууж түмний хайрыг яаж даахаа бодсон дээрээ
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
    • (66.181.161.59)
      ерөнхийлөгч ямар хандлагатай байна гэдгийг хүмүүс маш их харж байгаа шүү хурц гэдэг 2 хүнд ямар ял оноов чимгээ содномдаржаа 2 ямар их удаан хэлмэгдэж байна тулга гэдэг хүний нэр хүнд унах нь тодорхой боллоо
      2021 оны 04 сарын 05
Top