өдөр
шөнө
×

Татварын тайлангийн маягт ТТ-11 шинэчлэгдэж, илүү хялбар боллоо

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягт ТТ-11 шинэчлэгдэж, илүү хялбар боллоо. Үндсэн тайлан өөрчлөгдөөгүй бөгөөд хавсралт мэдээг хялбаршуулж, тайлангийн тооцооллыг зөрүүгүй хийдэг болов. Тайлангийн хавсралт мэдээнд  гарсан  өөрчлөлтийн давуу талууд: 

1. Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.1 -д ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.1- 7.1.7-р заалт тус бүрээр дүнгээ оруулдаг байсныг нэгтгэж гурван багана болгосон.

2. Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.2-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний регистрийн дугаарыг хийхэд үндсэн мэдээллийг нэгдүгээр хавсралтаас шууд татдаг болсон. 

3. Өмнөх улиралын тайлангаас хавсралт мэдээгээ татах боломжтой болсон. 

4. Тайлан руу excel өргөтгөлтэй файл хуулахад тооцооллын алдаа гарах, мэдээлэл зөрөх асуудлыг шийдвэрлэсэн.

Сар бүрийн цалин тогтмол бус байдаг ажилтны цалингийн хөнгөлөлтийг "Сард ногдох хөнгөлөлт" баганын бусад хэсгийг сонгож "Нийт хөнгөлөлт багана"-д дүнгээ гараас оруулах боломжтой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top