өдөр
шөнө
×

СХД-ийн зарим хороодын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбаруудыг буулгажээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аяны гол зорилго нь  дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд орших юм.

Энэхүү ажлын үр дүнд өнөөдөр /2021.04.01/ 5, 6, 27, 37 дугаар хороодын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан болон өнгө үзэмжээ алдаж эвдэрсэн хаяг, самбаруудыг ажлын хэсгийнхэн буулгууллаа. 

Судалгаагаар дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн үзэгдэх орчин явган хүний зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан 158 ширхэг хаяг, самбар бий гэж гарсан. Тиймээс тэдгээр хаяг, самбарын эзэмшигчдэд аян эхлэхийн өмнө буюу гуравдугаар сарын 11-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар зарим хороодын иргэд  мэдэгдэх хуудастай танилцсан боловч өөрийн эзэмшлийг буулгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байна.  

Гэвч зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг самбар хэт хуучирсан, хулдаасан самбар дээрх зар, хүнсний дэлгүүр, дугуй засвар, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон байсан учраас зайлшгүй буулгах шаардлагатайг ажлын хэсгийнхэн, Хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд ойлгуулж, зөвшилцөлд хүрч ажилласан.  

“Иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх” аяны хүрээнд өнгө үзэмж, хуучирсан болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбарыг чөлөөлж, стандартжуулах ажлыг дэмжин хамтран ажиллаж буй нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top