өдөр
шөнө
×

ТҮЦ ч ажиллуулж үзээгүй төрийн түшээ худалдаа наймаа эрхлэгчдийг хулгайч гэжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Сүхбаатар нар муудалцжээ. Энэ үеэр хуульч гишүүдийн нэг Ж.Сүхбаатар  “ Наймаачин хулгайч хуцаад байгаарай. Чамтай би удаан үзнэ за юу” хэмээн занажээ. Энэ нь  худалдаа наймаа хийн бизнес эрхлэж наанадаж ар гэр, амьдралаа цаанадаж улс эх орондоо татвараа төлөн төсвийн хөрөнгийг шударгаар хөдөлмөрлөн бүрдүүлж байгаа олон мянган бизнес эрхлэгчдийг доромжилсон явдал боллоо. Тэртусмаа жирийн наймаачин худалдаачдаас эхлээд олон мянган хүний итгэлийг хүлээсэн УИХ-ын гишүүн хүн Төрийн ордноос бизнес эрхлэгчдийг хулгайч хэмээн зарласан нь Ж.Сүхбаатарыг хуульч гишүүний хувьд ямар ёс зүйтэйг нь харууллаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хувьд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон мянган бизнес эрхлэгчдийн төлөөлөл. Харин Ж.Сүхбаатар гишүүний хувьд босгосон томооохон бизнес байтугай ТҮЦ ч ажиллуулж хувиараа бизнес эрхлэхийн жаргал зовлонг мэдрээгүй “цагаан гартан”. Тиймээс хулгайч хэмээн цоллогдсон бизнес эрхлэгч-наймаачид төрийн түшээгийн энэ ёс зүйгүй доромжлолыг цахим хуудсаараа эсэргүүцэж эхлээд байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • Ene esun shidiin yum yarin shuu ene suhbaatar yadarsan hund ih deerelhuu hunuuu (66.181.185.167)
    Suhbaatar
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Иргэн (59.153.113.202)
    Түц наймаа эрхлэгчид чинь улсад татвар төлж тэр татварын мөнгөөр төрийн албаныхан цалинжиж байгаа шүү та нар харин улсад ямарч нэмэргүй хувалзнууд бж.
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.9.40.190)
    Худлаа битий сэвээд бай.наймаачинаасаа гадна хулгайчийг нь мэдээд л хэлээ биз.өар дээрээ татаад л намайг хэллээ гээд байгаа хүн алга энэ нарантуулаар л лав.
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    Их хурлын гишүүн хүн худал хэлэхгүй биз Хулгай хийсэн болоод л хэлсэн байх
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • Иргэн (192.82.73.14)
    Тэгээд тэр хууль шүүх прокурор нь улсаа тоноод худалдаад зараад байгаа луйварчидтайгаа хамтраад Улс эх орноо сүйрүүлж байгааг таслан зогсоож чадах хууль хийж чадсан байгаасай гэж залбирий даа Ж.Сүхбаатар гишүүн ээ!
    2021 оны 03 сарын 31 | Хариулах
  • G (64.119.24.45)
    Chingeltei dvvrgees garj irsen ulun buus naadah chini iimel ulun buus gargaj ircheed unuudur uursdiigee doromjiluulaad suuj baigaa chingeltei dvvrgiihed odoo yu bodoj baindaa
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Болд (202.9.40.210)
    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав?
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.108.13)
    Өмхий ацан авилгчин банди энэ банди ер юу хийж гийгүүлсэн юм бэ Сүхбаатар аа
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.46.6)
    zasss ter huniig helsen bolohoos naimaachid gej heleeguil bn shuu dee
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
    • Z(64.119.24.45)
      Ta nariig songoson hvmvvs ta nariig bvgdiig chini heleed baina har malaa
      2021 оны 03 сарын 30
    • ХАХА(103.26.194.206)
      нэг өдөр чамайг тэгнэ ш дээ наймаачин хулгайч гэж
      2021 оны 03 сарын 30
  • А (192.82.72.117)
    Яаж баяжсан хүн бэ?
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.191.65)
    Ene suhbaatar gedeg nuhur uuriiguu ih ym meddeg gej dandaa anduurhiimdaa
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • zochin (202.55.188.107)
    Tsever hun bishee.Enhbayraas urvaad MANd neg ih tom amitan shig hashgardag uom bilee.mundag hun bol bish
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.27.11)
    ТҮЦ ажиллуулж үзээгүй тусмаа шуналгүй шударга байхгүй юу.Нэр цэвэр учраас хэнээс ч эмээхгүй үгээ хэлэх юмаа
    2021 оны 03 сарын 30 | Хариулах
    • ХАХА(103.26.194.206)
      сүхбаатар цэвэр байхдаа яахав дээ
      2021 оны 03 сарын 30
Top