өдөр
шөнө
×

НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлжээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж, орлогч прокурор Ц.Насанбат нарыг албан тушаалаас нь өөрчилж, тэдний оронд үүрэг гүйцэтгэгчдийг томилсон байна. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Нямдоржийг прокурорын ажил эрхлэхийг нь түдгэлзүүлсэн бол орлогч прокурор Ц.Насанбатыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хяналт шалгалт хариуцсан ахлах прокуророор томилжээ. 

Тэдний оронд НПГ-ын ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Д.Баянжаргал, орлогч прокуророор Ч.Энхжаргал нарыг томилсон гэх мэдээлэл байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top