өдөр
шөнө
×

Л.Оюун-Эрдэнэ: Дөрөвдүгээр сарын 5-наас 19-ны өдөр хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ короновирусын эсрэг дархлаажуулалтын вакциныг татан авах явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр энэ талаар "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна. Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тогтоохгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-наас 19-ны өдөр хүртэлх хугацаанд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон. Дэлхий дахинд цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Үүнээс сэргийлэх ганц гарц нь вакцинжуулах юм. Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийнэ. Бид ОХУ-тай 300 мянган тунг нь тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар ярилцсан. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа. БНХАУ-аас 900 мянган тунг авна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 300 мянга орчим тун нь ирнэ. Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газартай COVAX хөтөлбөрийг хэрхэн наашлуулах талаар ярилцаж байна " гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Энэ залуугаас юу ч хүлээлтгүй... (43.242.243.185)
    Энэ залуугаас юу ч хүлээлтгүй гэдэг нь улам бүр нотлогдсоор. Ер нь эртхэн хийж чаддаг хүнд нь ажлаа өгөөд явж үз дээ. Сайхан ярианаас цаашгүй хүн юм байна аа чи. Сайн номлогч, пастор, лекторынхаа л ажлыг хий. Ерөнхий сайд чамд арай ч төдийгүй хэтэрхий хурцадаж байна. Энэ албыг авснаасаа хойш олигтой ахиц гарсангүй. Хорино, цагдана гэсэн юмаа яриад л сууж байна. Нас чинь залуу ч мөн чанар чинь хөгшин, хуучин үеэсээ ч илүү өтөлсөн байна...
    2021 оны 03 сарын 28 | Хариулах
Top